Welcome to Real-Class.blogspot.com

Monday, May 21, 2012

Обьект программ хандлага

Та Виндоус үйлдлийн системийг хэрэглээ талаас нь дэндүү сайн мэдэх байх. Үнэхээр харьцахад амар байдаг шүү дээ. Keyboard нэгт ахан дүүс маань эхэндээ бүгдээрээ л С хэлийг сурч түүнд дээр код нүдэж сурсан хүмүүс. С хэл маань ер нь хамгийн сайн хэл бас хамгийн эх үндэс болсон хэл тийм ч учраас бидний хэрэглээд байгаа Виндоус маань 70 гаруй хувь нь С хэл дээр бичигдсэн байна. Тэгэхээр С хэл ямар гэдэг нь илт харагдаж байгаа юм. Түүний дараагаар бид С хэлний үргэлжлэл залгаа хал солих С++ хэлийг сурсан. Энэ хэл бол С хэлийг объект хандлагат програмчлалын болон бусад ухагдахуунаар өргөжүүлж бий болсон хэл юм. C++ нь С хэлнээс ганц объектын тухай ухагдахуун ч биш шинэ түлхүүр үг, оператор, дахин тодорхойлогдох функц, дахин тодорхойлогдох оператор, мөн санах ойг удирдах шинэ техник зэргээр өргөтгөгдсөн. Дээрээс нь өгөгдлийн нууцлалт буюу найдвартай байдлаар бүрэн хангагдсан. Энэ хэлийг 1980-аад оноос боловсруулж эхэлсэн ба Объект хандлагат програмын тухай ухагдахууныг бүрэн нэвтрүүлсэн хэлний нэг болно.

 Объект хандлагат програмчлалд дараах гурван чухал ойлголт байдаг. Үүнд:
 • Encapsulation (өгөгдлийн далдлалт) Класс гэдэг нь нууцлагдсан өгөгдөл ба функцуудыг багцлан агуулсан өгөгдлийн нийлмэл төрөл юм. Өгөгдлийн нууцлалтын чанараараа класс нь бүтцээс ялгардаг.
Объект хандлатат програмчлалд дараах хандалтын тодорхойлогч байдаг.
 Үүнд:
·         Publiс
·         Protected
·         Private
Өгөгдлийн далдлалтыг бид хэрэглэснээр тухайн классын өгөгдөлд гаднаас болон хүнээс шалтгаалах бас хүнээс шалтгаалахгүй гарч болох янз бүрийн дайралтаас хамгаалж чадна. Ингэснээр таны бичсэн код бүрэн гүйцэт жинхэнэ утгаараа ажиллаж айх аюулгүй байх болно.
      • Inheritance (удамшил)
·         Энгийн удамшил
      • Энэ нь өмнө нь үүссэн нэг классаас шинэ класс удамшихыг хэлдэг.
·         Нийлмэл удамшил
 Удамшсан класс нэгээс олон классаас удамшсан бол нийлмэл удамшил.
Удамшил нь Объект хандлагат програмчлалын хамгийн чухал гол хэрэглэгддэг нэг давуу тал нь юм. Удамшлыг хэрэглэснээр програм бичиж байгаа та бичиж байсан кодтой адилхан мөртлөө өөр өөр шинжтэйг ахин хэрэглэх хэрэг гарч болно тэр үед та тухайн классаас удамшил хэрэглэж удамшуулж болно. Гагцхүү тэр 2 класс нь хоорондоо удамшиж болохоор байх шаардлагатай. Энэ ойлголт нь програм бичиж байгаа бидэнд маш хэрэгтэй, шаардлагатай арга зүй тогтол мөн.
• Polymorphism (Виртуаль функц) Эдгээр ойлголтууд нь объект хандлатат програмчлалын ойлголтуудыг өөртөө тусгасан ихэнх програмчлалын хэлэнд байдаг. Windows үйлдлийн систем маань их уян хатан байдаг  учир шалтгаан нь бол ганцхүү Объект хандлагат рограмчлалтай шууд холбоотой.  Бид С хэл дээр Windows үйлдлийн системийн нэг цонх хийх гэж маш их зүйл хийх шаардлагтай их төвөгтэй байдаг боловч С++ хэл дээр Visual орчны програмаар бол маш хялбархан хийж сурсан билээ. Ер нь Windows үйлдлийн системийг яагаад Windows гэж нэрлэсэн нь Windows үйлдлийн системийг тэр чигээрээ цонхоор загварчилж хийсэндээ байдаг.  Бүр зураг, үсэг бичиг, товч гэх мэт бидэнд харагдаж байгаа бүх зүйл маань цонх болохоор тэгж нэрлэсэн. Мөн түүнийгээ Объект хандлагат програмчлалаар загварчилж ийм уян хатан болж өгч чаддаг.  Мэдээж бид Объект хандлагат програмчлалаар загварчлахын тулд бидэнд тухайн програм хэрэгтэй. Энэ үйл ажиллагааг бүрэн дэмждэг програм бол Visual Studio программ юм.
болхи аргаар програмчлахаас эхлээд техник хөгжихийн хирээр програм хангамж зэрэгцэн хөгжиж түүнийг зохиох арга технологиудыг шинээр бий болгон хэрэглэсээр өнөөг хүрлээ. Зөвхөн програмчлалын хэлүүд гэхэд өдөр болгон шинэ шинэ хэлүүд бий болж хувийн болон нийтийн дунд хэрэглэгдэж байна. Үүнээс тархалт сайтай стандарт болж чадсан хөгжлийнхөө төвшингөөр сайн бөгөөд үр дүнтэй гэж хэлж болох технологи бол object oriented technology(progpamming) юм. Уг технологи гарснаар програмчлалын хувьсал гарсан бөгөөд уг технологит тулгуурласан олон програмчлалын хэлүүд гараад байна. Бидний мэдэх түгээмэл хэлүүдээс дурдвал: COBOL, Java, C# …. Зэрэг хэлүүд уг технологийг дэмждэг бөгөөд эдгээр хэлээс C# хэлийг майкрософт компани .NET FRAMEWORK –Т зориулж бий болгон хөгжүүлсээр одоо 3.0 хувилбараа гаргаад байна. C# гэдэг нэр нь c++++ бөгөөд c хэлний гуравдагч үе гэж хэлж болох юм. .NET FRAMEWORK –ийн хувьд одоогоор 3.5 sp1 хувилбар гарсан.C -> c++ -> c# . C#хэл нь цэвэр oop технологит суурилж хийгдсэн бөгөөд .NET FRAMEWORK –ийг дэмждэг хэлүүдийн нэг юм. Нэн ялангуяа энэ хэл нь .NET FRAMEWORK -ийн class, data type , method …. уудийг ашиглан програмчлах боломжыг олгодог дээд төвшний хэл юм. Мөн C# нь visual windowsорчны хэл бөгөөд visual studio tool тэй хослосноороо хүчирхэг програмчлалын орчинг бүрдүүлж чадсан. Эдгээрээс дурьдвал:
Програмын код бэлэнчлэл-үүсгэлт ,код гүйцээлт, Ойлгоход хялбар хүчирхэг Interface, бичдэс автоматаар хөрвүүлж стандарт хэлбэрт оруулах чадвар, .net framework –д үндэслэсэн асар их байнгын шинэчлэгдэж байдаг бэлэн сангууд .... C# хэл нь өмнөх C, C++ хэлний үндсэн элемэнтүүдийг агуулсан бөгөөд нэмж Namespace болон class ийн method болон variable уудтай дээрээс доош задрах байдлаар(hierarchy) цэгээр зааглан хандах боломжийг олгосон жишээ нь: namespace, class subclass ,derivedClass , method Or Variable…. гэсэн ерөнхий зарчмаар програмчлах боломжийг олгосон.
 Хамгийн сүүлд Visual Studio 2008 гэж гараад байгаа маш хүчирхэг маш уяан хатан маш том програм. Түүний нэг бүрэлдэхүүн хэсэг болох Visual Studio С++ 2008 юмаа. Visual Studio С ++ 2008 дээр хэд хэдэн тусдаа бие даасан хэсгүүдтэй байдаг.
 Үүнд :
• MFC буюу Microsoft Foundation Class
 • Windows API (Aplication Programming Interface)
• Windows Form юмаа.
 Эдгээр ойлголтууд нь Windows ийг програмчлахад харьцангуй амар хялбар болгож дээр нь хийх боломжуудыг нэмэгдүүлж мөн классыг маань өөрөө үүсгэж өгч байдаг. Тийм учираас бид бүхэн бараг хулганаараа л код бичих хүртэл бүх зүйл нь төвөггүй хангагдцан цогц зүйл юмаа. MFC буюу Microsoft Foundation Class Програм хөгжүүлэхэд зориулагдсан сан.

Advantages of MFC
·         Фунцк болон хувьсагчийн нэрийн хувь харшилтай
·         Өгөгдөл болон кодыг далдалсан
·         Кодын хэмжээ бага сайн зохиогдсон сантай
·         Complete support for all windows functions controls, messages Microsoft Foundation Class нь 2 чухал хэсэгтэй. Үүнд:
• MFC Class Hierarchy
• Global functions and macros гэсэн хэсэгтэй.
 Мөн Microsoft Foundation Class нь 100 гаруй классыг өөртөө агуулсан байдаг. MFC Collection class Объектуудын цуглуулга, массив Collection class ийг үндсэн гурван хэсэгтэй.
·         CArray
·         CList
·         CMap Мөн
 Template Nontemplate гэж хуваадаг.
 Windows API (Aplication Programming Interface) Энэ нь нь Windows үйлдлийн систем болон тэдгээрийн програм хоорондын холбогдох гүүр болох харилцаанд хэрэглэдэг.
Windows form бол та бидний мэдэх C# ийн нэг бүрэлдэхүүн хэсэг буюу форм ашиглаж програмчлах нэг талбар юмаа. Та Виндоус Форм дээр програмчласнаар маш хялбархан хийх зүйлээ хийх боломжтой учир нь Форм нь өөрөө таны өмнөөс бүр класс кодыг чинь графикийг хувьд хийгээд өгчих болхоор та зөвхөн юу хийхээ түүнд даатгачих. Програмист бидний цаг зав, мөнгө төгрөгийн үнэхээр хэмнэж чаддагт оршиж байгаа юм

No comments:

Post a Comment