Welcome to Real-Class.blogspot.com

Showing posts with label Обьект программ хандлага. Show all posts
Showing posts with label Обьект программ хандлага. Show all posts

Monday, May 21, 2012

Обьект программ хандлага

Та Виндоус үйлдлийн системийг хэрэглээ талаас нь дэндүү сайн мэдэх байх. Үнэхээр харьцахад амар байдаг шүү дээ. Keyboard нэгт ахан дүүс маань эхэндээ бүгдээрээ л С хэлийг сурч түүнд дээр код нүдэж сурсан хүмүүс. С хэл маань ер нь хамгийн сайн хэл бас хамгийн эх үндэс болсон хэл тийм ч учраас бидний хэрэглээд байгаа Виндоус маань 70 гаруй хувь нь С хэл дээр бичигдсэн байна. Тэгэхээр С хэл ямар гэдэг нь илт харагдаж байгаа юм. Түүний дараагаар бид С хэлний үргэлжлэл залгаа хал солих С++ хэлийг сурсан. Энэ хэл бол С хэлийг объект хандлагат програмчлалын болон бусад ухагдахуунаар өргөжүүлж бий болсон хэл юм. C++ нь С хэлнээс ганц объектын тухай ухагдахуун ч биш шинэ түлхүүр үг, оператор, дахин тодорхойлогдох функц, дахин тодорхойлогдох оператор, мөн санах ойг удирдах шинэ техник зэргээр өргөтгөгдсөн. Дээрээс нь өгөгдлийн нууцлалт буюу найдвартай байдлаар бүрэн хангагдсан. Энэ хэлийг 1980-аад оноос боловсруулж эхэлсэн ба Объект хандлагат програмын тухай ухагдахууныг бүрэн нэвтрүүлсэн хэлний нэг болно.