Бридж Констракшны ”Баянзүрх Буллс” баг дээд лигийн түүхэнд анх удаа аварга цол хүртэж бахдам амжилтын эздээр тодорлоо.
Хасын Хүлэгүүд өмнөх тоглолтуудын адил эхний хоёр үеийг давуу тоглож дуусгасан. Харин 3-р үеэс Бухнуудын тоглолт цэгцэрч онооны зөрүүг холдуулж чадсан. Гэвч Хүлэгүүдийн хамгийн чухал тоглогчдын нэг Ш.Сэдбазар хоёр удаа техникийн алдаа хүртэж талбайг чөлөөлсөн нь багийн сэтгэл зүйнд хүндээр тусав. Хоёр багийн тоглолт өгөө аваатай үргэлжилсэн хэдий ч цувралыг тэргүүлэгч Бухнууд тоглолтыг ерөнхийд нь хянаж чадаж байлаа. Азбаярын гурван онооны
