Европын аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд бага хугацаа үлдээд байна. Үүнээс өмнө багууд нөхөрсөг тоглолтуудаар сорилго хийлээ.
Герман-Швейцарь 3:5
Евро 2012 тэмцээний “B” хэсгийн Германы шигшээ баг Швейцарийн шигшээд 3:5 харьцаатай ялагдав. Дасгалжуулагч Иоахим Лөвь гарааны бүрэлдхүүнд залуу тоглогчдыг багтаасан тэр дундаа хаалгачаар Марк Андре те Штегенийг талбайд гаргасан. Швейцарийн шигшээ багийн довтлогч Эрен Дийрдиок гурван гоол дарааллан оруулж, Германчуудыг хүнд байдал оруулсан. Харин Германчуудаас Маттс Хуммелс эхний гоолыг оруулж шигшээ багийнхаа анхны гоолыг авлаа. Үлдсэн хугацаанд Андре Шюрлле, Марко Ройс нар удаах гоолуудыг хийсэн.
