Welcome to Real-Class.blogspot.com

Monday, May 21, 2012

Баянзүрх Буллс дээд лигт анх удаа аваргаллаа

Бридж Констракшны  ”Баянзүрх Буллс” баг дээд лигийн түүхэнд анх удаа аварга цол хүртэж бахдам амжилтын эздээр тодорлоо.
Хасын Хүлэгүүд өмнөх тоглолтуудын адил эхний хоёр үеийг давуу тоглож дуусгасан.  Харин 3-р үеэс   Бухнуудын тоглолт цэгцэрч  онооны зөрүүг холдуулж чадсан.  Гэвч Хүлэгүүдийн хамгийн чухал тоглогчдын нэг Ш.Сэдбазар хоёр удаа техникийн алдаа хүртэж  талбайг чөлөөлсөн нь  багийн  сэтгэл зүйнд хүндээр тусав. Хоёр багийн тоглолт өгөө аваатай үргэлжилсэн хэдий ч цувралыг тэргүүлэгч Бухнууд тоглолтыг ерөнхийд нь хянаж чадаж байлаа. Азбаярын гурван онооны
оновчтой шидэлтүүд Хүлэгүүдийн багагүй хүч зарж авсан онооны хариуд хүндхэн  цохилт болж байв.  Хүлэгүүдийн хамгаалалт муугүй байсан. Гэхдээ тэдний довтолсон бөмбөг  цагираганд орох нь тун дургүй байлаа. Хүлэгүүд дундын зайн шидэлтийг ховорхон хийж ихэнхдээ гурван оноо авахыг оролдож байлаа. Бухнууд  4-р үе хүртэл давамгайлалаа хадгалсан боловч төгсгөлд нь  Хүлэгүүдэд гүйцэгдэж,  цаг сунгахад хүрсэн. 4-р үед Кимарлигийн дайчин тоглолт багтаа маш чухал оноонуудыг авчирч байв. Гэвч  Отгонмөнх , Санчир нарын алдсан бөмбөг,  шидэлтүүд Кимарлигийн энэхүү  амжилтанд эсрэгээр нөлөөлөв.  Хоёр  удаа цаг сунгасан болхоор хоёр багийн тоглогчид ч нилээд ядарсан байлаа. Ингээд эцсийн хүчээ шавхаж  ширүүн тэмцэлдсэний эцэст Бухнууд  89:86 харьцаагаар Хүлэгүүдийг буулган авч нийлбэр дүнгээр 4:2 -оор 2012 оны лигийн аваргаар тодорсон.
Энэ жил Монголын Сагсан Бөмбөгийн холбооноос мөнгөн   шагналын хэмжээг нэмэгдүүлсэн  ба аварга баг 30 сая төгрөг  хүртэж байгаа юм. Түүнээс гадна  лигийн эхний гурван байрт шалгарсан багуудад Монголын Бүх Ард Түмний Спарткиадын медалыг олгосон тун онцлог үйл явдал  боллоо.
Тэргүүн  байр – Бридж Констракшн “Баянзүрх Буллс” – Цом өргөмжлөл , алтан медал, 30 сая төгрөг
Хоёрдугаар байр – Хас Банкны “Хасын Хүлэгүүд” – Өргөмжлөл, мөнгөн медал , 10 сая төгрөг
Гуравдугаар байр – Энэржи Рэсурс  ”Харцага” – Өргөмжлөл , хүрэл медал
МВП буюу 2012 оны Пэпси дээд лигийн шилдэг тоглогч – Кимарли Виллиамс(Хасын Хүлэгүүд) – Өргөмжлөл , 1 сая төгрөг

Өсөх ирээдүйтэй тоглогч – Баттулга Батжавхлан (Хасын Хүлэгүүд)- Өргөмжлөл 300,000 төгрөг

3 онооны шидэлтийн аварга – Ц. Азбаяр – Өргөмжлөл 500,000 -р тус тус шагнуулсан.

No comments:

Post a Comment