Welcome to Real-Class.blogspot.com

Monday, May 28, 2012

Евро 2012: “B” хэсгийнхэн бүгд бүдрэв

Европын аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд  бага хугацаа үлдээд байна. Үүнээс өмнө багууд нөхөрсөг тоглолтуудаар сорилго хийлээ.
Герман-Швейцарь 3:5
Евро 2012 тэмцээний “B”   хэсгийн Германы шигшээ баг Швейцарийн шигшээд 3:5 харьцаатай ялагдав. Дасгалжуулагч Иоахим Лөвь гарааны бүрэлдхүүнд залуу тоглогчдыг багтаасан тэр дундаа хаалгачаар Марк Андре те Штегенийг талбайд гаргасан. Швейцарийн шигшээ багийн довтлогч Эрен Дийрдиок гурван гоол дарааллан оруулж, Германчуудыг хүнд байдал оруулсан. Харин Германчуудаас Маттс Хуммелс эхний гоолыг оруулж шигшээ багийнхаа анхны гоолыг авлаа. Үлдсэн хугацаанд Андре Шюрлле, Марко Ройс нар удаах гоолуудыг хийсэн.


Португаль-Македон 0:0
Германчуудын эхний өрсөлдөгч Португаль Македонтой хуурай тэнцэв. Маш сайн хамгаалж тоглосон Македоний багийн эсрэг Португальчууд алсын цохилтуудыг хийсэн боловч хамгаалалтыг давж дөнгөсөнгүй. Мөн багийн лидер Криштиану Роналду амжилт олсонгүй.


Дани- Бразил 1:3
“B”   хэсэгт Холландтай эхний тоглолтоо хийх учиртай Даничууд Бразилийн шигшээ багт 1:3 харьцаатай ялагдав. Ямар ч байсан тэд өрсөлдөгчийнхөө хаалганд нэг гоол оруулж чадсан нь бас амжилт юм.

Холланд-Болгар 1:2
Амстердам хотноо болсон тоглолтонд Робин ван Перси тоглолтын салхийг хагалсан. Гэвч Болгарчууд тооны харьцааг тэнцүүлж улмаар 11 метрийн торгуулийн цохилтоор ялалт байгуулсан.

No comments:

Post a Comment