Тэнгэр дэх зоог
Энэ нь 150 фүүт буюу ойролцоогоор 46 м-н өндөрт агаарт хооллоно гэсэн үг. 22 хүний суудлын багтаамжтай, тусгайлан хийгдсэн эдгээр ширээ сандлууд өргөгч машинаар дээш болдог ажээ. Лас Вегас руу энэ жилийн он солигдох мөчид нээлтээ хийхээр зорьжээ.
Ithaa
Ithaa гэсэн энэ нэртэй ресторан нь дэлхийн хамгийн анхны усан доор байршиж буй хоолны газар ба Conrad Maldives Rangali Island гэдэг газар 2007 оны 4 сард нээгдсэн ажээ.
Гэхдээ энэ байгууламж нь Шинэ Зеландад загварыг нь гаргаад Сингапурт угсрагдаж, дараа нь Maldives руу зөөж авчирчээ.
W’Duck Жорлонгийн суултууран ресторан
Зарим хүмүүсийн сонирхолыг татах ч жорлон дээр суун хоол идэнгээ жорлонгийн цаасаар амаа арчих нь танд таалагдах болов уу? W’Duck ресторан нь Португалд байршдаг ба энэхүү содон сонин, эсвэл хэн нэгний сэжиг хүрмээр хооллох боломжийг хүмүүст олгодог ажээ.
Marton Theme Restaurant
Энэ рестораны нэр нь Хятадын ‘Matong’ буюу гэсэн жорлон гэсэн үгнээс гаралтай бөгөөд хүмүүсийн дунд нэлээд алдаршиж байгаа гэнэ. Хоол нь ойролцоогоор $6 – $10-н хооронд байдаг аж.
Robot Kitchen
Та робот тогоочоор үйлчлүүлж үзсэн үү? Тэгвэл Хон Конгд роботууд хоол хийж, хоолоо зөөж, хүргэж өгч үйлчилдэг ресторан байна.
Hobbit House
Robot Restaurant
Robot Restaurant нь Хятадын 2 ихрүүдийн нээсэн ресторан ба хүмүүс хэрхэн хоногийн 21 цагт нь онгойдог хөл ихтэй рестораныг ядрахгүйгээр ажиллуулдагыг нь их гайхдаг байжээ. Гэтэл Today Morning Post хэмээх сонин энэ рестораныг 32той 2 ихэр залуус мөн 2 ихэр бүсгүйчүүлтэй гэр бүл болсоноор гэр бүлийин бизнес болгон амжилттай авч явааг нь илрүүлэн бичсэн байна. Нутгийнхан тэднийг робот хосуудын ресторан гэж нэрлэдэг аж.
Sushi Restaurant
Sushi-г эрэгтэй эсвэл эмэгтэй хүний бие дээрээс идмээр байна уу? Тэгвэл та зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан энэхүү рестораныг West Hollywood-н Sunset strip-ээс олж болох ажээ. Та сэжиглэсэний хэрэггүй, учир нь тэдгээр хоолууд моелын биед хүрэхгүйгээр бананы навчин дээр тавигддаг юм байна.
Condom Restaurant
O’Noir Restaurant
O’Noir Restaurant
Та нар энэ зургаас юуг ч олж харж чадахгүй байгаа шигээ Канадын Montreal хотод байдаг O’Noir ресторанд очвол яг адил байх аж. Бүх зүйл харанхуй. лаа ч үгүй, гар утсыг ч зөвшөөрөхгүй, бүүр харанхуйд гэрэлтэж болох цаг зүүлтийг ч энэ ресторан дотор зөвшөөрдөггүй юм байна.
Graveyard Restaurant
“New Lucky Restaurant” нь Аhmadabad-д байдаг энэ ресторан нь өөрийн сүүтэй цай, тослог талх, мөн ширээнүүдийнхээ дунд байрлуулсан авснуудаараа алдартай ажээ. Та зөв уншлаа энэ бол авснууд (Оршуулга). Krishan Kutti Nair энэхүү ресторанаа бараг 40 жил Муслим оршуулгын газын хажууханд ажиллуулж ирсэн ба өөрийнх нь кафены шалнуудад хэн оршуулгадсаныг мэддэггүй гэжээ. Гэвч Nair-н өөрийнх нь үзэж байгаараар оршуулга түүнд аз авчирдаг гээд ресторан нь одоог хүртэл амжилттай байж ирсэн нь үүнтэй холбоотой гэжээ.
Guolizhuang (Penis Restaurant)
Restaurant in a Prison
Шорондох ресторан
Италын Fortezza Medicea гэдэг газрын шоронгийн доторх шиг засалттай энэхүү ресторан нь Bruno хэмээх хүн амины хэргээс болоод насаараа хоригдох ял авсан төгөлдөр хуурчаас үүсэлтэй аж. Энэ ресторанд хоол идэхийн тулд та шоронгийн харгалзагчаар байнга хянуулж, шорондох ресторан луу орохдоо нарийн хяналт шалгалтаар орох ёстой болдог ажээ. Хэдэн долоо хоногийн өмнөөс захиалгаа өгөх хэрэгтэй болдог байна.
No comments:
Post a Comment